Ангиуд
- Дэвшин суралцах, Ерөнхий Япон хэлний анги
- Хирагана, катакана анги
- Ярианы Япон хэлний анги
- Холидэй анги
- Япон хэлний түвшин тогтоох шалгалт
- Япон хэлний багш илгээх анги
- Ганцаарчилсан сургалт
- Studi Lanjut
Дэвшин суралцах, Ерөнхий Япон хэлний анги
Японы нийгэмд бүрэн хүлээн зөвшөөрөгдөх "унших, бичих" чадварыг эзэмшүүлэхэд голлон анхаарч унших, бичих, ярих, сонсох 4 чадварыг хөгжүүлнэ.
Япон хэлний түвшин тогтоох шалгалт болон Японд суралцах шалгалт өгч их, дээд сургууль, мэргэжлийн колледжид элсэн орох хүсэлтэй оюутнууд болон ханз сурахыг хүсч буй оюутнуудад дараах ангийг санал болгож байна. Мөн Япон хэлний түвшин тогтоох шалгалтын 1-р түвшинд тэнцсэн оюутнуудад зориулан тухайн үеийн суралцахыг хүсэгчдийн тоо болон суралцах хугацаанаас хамааран гүнзгий түвшний анги нээж болох тул та заавал бидэнтэй холбогдоорой.
Манай институтын оюутнуудын хувьд энэ ангийг сонгоогүй тохиолдолд хичээлээс гадуурх хөтөлбөрт оролцох завгүй, төгсөлтийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй болох магадлалтай тул энэ ангийг сонгохыг санал болгож байна.
Хуваарь
- Үндсэн цаг 13 : 30 ~ 17 : 00
*Ангийн тоо болон хугацаанаас хамаарч үдээс өмнө( 9 : 10 ~ 12 : 40 )хуваарилагдаж болно. - Курс эхлэх хугацаа: 4 сар, 7 сар, 10 сар, 1 сар.
* Анхлан суралцагчдаас бусад суралцахыг хүсэгчид дараах өдрүүдээс эхлэн элсэн орох боломжтой.
* Энэ анги нь "хирагана, катакана анги"-ийг дуусгаад үргэлжлүүлэн сурах боломж бүхий сургалтын хөтөлбөртэй. - Сурч болох хамгийн богино хугацаа: 2 долоо хоног.
- Институтын оюутны жилийн сургалтын төлбөр: 600,000 иен
- Институтын бус оюутны сургалтын төлбөр: 14,500 иен/долоо хоног
tuition list/fee estimation calculator (English)
Хирагана, катакана анги
Япон хэлийг анхлан суралцагчдад зориулсан анги юм. Хирагана, катаканаг унших, бичих аргаас эхлэн шууд ашиглагдах харилцан яриа, тэмдэг нэр, үйл үг зэргийг заана.
*Энэ ангийг дуусгаад "Дэвшин суралцах, ерөнхий Япон хэлний анги"-д үргэлжлүүлэн сурах боломжтой.Хуваарь
- 20 хичээл/долоо хоног(3~4 долоо хоног/тухайн хугацаанаас хамааран өөр байна)
- Үндсэн цаг 9:10 ~ 12:40(Үдээс өмнө хичээллэх)
*Ангийн тоо болон хугацаанаас хамаарч үдээс хойш хуваарилагдаж болно - 2011 оны сургалтын төлбөр 14,500 иен/долоо хоног (3 долоо хоног:43,500 иен, 4 долоо хоног:58,000 иен)
Ярианы Япон хэлний анги
Энэ анги нь ярианы хичээлээр өдөр бүр идэвхтэй хичээллэх хүсэлтэй хүмүүст зориулсан анги болно. Үгийн баялагийг нэмэгдүүлэхийн тулд үгсийн сан, цэвэр Япон хэлээр ярьж сургахын тулд дүрмийн хичээл тус тус орно. Түүнчлэн Японы нийгэм болон соёлын талаар ойлголт өгөх үүднээс хичээлийн хөтөлбөртөө тусгасан.
Хуваарь
- Курс эхлэх хугацаа:1 сар, 4 сар, 7 сар, 10 сар.
- Элсэн орох боломжит өдрүүд: Долоо хоног болгоны Даваа гариг (Анхлан суралцагчдаас бусад)
- Цаг 9: 10 ~ 12 :40 20 хичээл/долоо хоног
- Сурч болох хамгийн богино хугацаа: 2 долоо хоног
Холидэй анги
Энэ анги 3~7 долоо хоногийн хугацаатай ба Японд хэлний бэрхшээлгүйгээр ажиллаж амьдрахад шаардлагатай өдөр тутам хэрэглэгдэх харилцан яриа болон Японы соёл, ёс заншлыг танхимын сургалт болон хичээлээс гадуурх хөтөлбөр, танилцах аялал зэргээр дамжуулан зааж сургана.
Тус сургуульд бүртгэлтэй хост гэр бүлийг танилцуулж байрлах газрыг зуучилна.
Богино хугацаанд ч гэсэн сургууль дээр болон хост гэр бүлтэйгээ Япон хэлээр ярилцах боломж их байх тул таны мэдлэг чадвар бодитоор дээшилнэ.
Contoh jadwal:
| 1 дэх долоо хоног | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Даваа | Мягмар | Лхагва | Пүрэв | Баасан | Бямба | Ням | |
| Үдээс өмнө |
Танилцах хичээл |
4 цаг хичээл | 4 цаг хичээл | 4 цаг хичээл | 4 цаг хичээл | Танилцах аялал |
Япон айлд зочлох |
| Үдээс хойш | Одайба | Япон хүмүүстэй харилцах |
Токио цамхаг | ||||
| 2 дэх долоо хоног | |||||||
| Үдээс өмнө |
4 цаг хичээл | 4 цаг хичээл | 4 цаг хичээл | 4 цаг хичээл | 4 цаг хичээл | Танилцах аялал Хаконэ |
Япон айлд зочлох |
| Үдээс хойш | Кимоно өмсөж хичээл |
Япон хүмүүстэй харилцах | |||||
| 3 дэх долоо хоног | |||||||
| Үдээс өмнө |
4 цаг хичээл | 4 цаг хичээл | 4 цаг хичээл | 4 цаг хичээл | 4 цаг хичээл | Япон айлд зочлох |
|
| Үдээс хойш | Эдо Кирико | Япон хүмүүстэй харилцах | Хүүхэлдэйн кино |
||||
| 4 дэх долоо хоног | |||||||
| Үдээс өмнө |
4 цаг хичээл | Нара, Кёто, Оосака аялал |
Үдэлтийн хүлээн авалт Буцах |
||||
| Үдээс хойш | |||||||
Япон хэлний түвшин тогтоох шалгалт
Япон хэлний түвшин тогтоох шалгалт нь Японд болон гадаад орнуудад зохион явагдах, Япон хэл төрөлх хэл нь бус хүмүүсийн Япон хэлний мэдлэгийг хэмжиж тогтоох зорилготой шалгалт юм. 1984 онд хамгийн анх уг шалгалтыг авч эхэлсэн ба эдүгээ Япон хэлний мэдлэгийг тогтоох томоохон хэмжүүр, шалгалт болж гадаад дотоодод өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөөд байна.
2010 онд шинэчлэгдэн харилцааны чадварыг илүү голчилсон агуулгатай болсон. Мөн N1~N5 гэсэн 5 түвшинтэй болж өөрчлөгдсөн. .
- Япон хэлний түвшин тогтоох шалгалтын албан ёсны сайт http://www.jlpt.jp/
- Японы олон улсын боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгhttp://www.jees.or.jp/jlpt/
Давуу тал
Түвшин тогтоох шалгалтын бэлтгэл ангид таны мэдлэг чадвар бодитоор дээшилнэ. Мөн тогтмол зохион байгуулах загвар шалгалтыг өгснөөр шалгалтын асуултуудын хэлбэр болон цагийн хуваарилалтанд суралцаж богино хугацаанд хийх техникийг эзэмших болно.
Энэ жилээс шинэчлэгдсэн шинэ түвшин тогтоох шалгалтыг өгөхийг зорьж байгаа ч хэрхэн бэлдэхээ мэдэхгүй байгаа хүмүүст хамгийн тохиромжтой .
Япон хэлний багш илгээх анги
- Даваа ~ Баасан /Mon. ~ Fri.
- 9:00 ~ 20:00 цагийн хооронд долоо хоногт нэг удаа тухайн байгууллага албан газар руу багш томилж ажиллуулж байна. Хичээлийн агуулгын хувьд анхан шатны Япон хэл (Хирагана, катакана)-ээс дээд шат, бизнесийн харилцан ярианы түвшин хүртэл таны шаардлагад нийцүүлэн заах боломжтой. 1 хичээл 90 эсвэл 120 минутаар.
- ганцаарчилсан болон групп хэлбэрээр (~15 хүн) явуулах ба та эхлээд бидэнтэй холбогдож асуугаарай. Та бүхэнтэй хамтран ажиллахдаа бид таатай байх болно.
Ганцаарчилсан сургалт
Таны түвшин, зорилго, суурь мэдлэгт нийцүүлэн заах болно. Ойлгоогүй зүйлээ хэдэн ч удаа давтан асууж болох ба богино хугацаанд түвшингөө ахиулах боломжтой.
Хуваарь
- Даваа ~ Баасан( Mon. ~ Fri. )
- 9:00 ~ 20:00 цагийн хооронд долоо хоногт 1 удаа ~.
- 90 эсвэл 120 минутын хичээл
- Сурч болох хамгийн бага хугацаа: Долоо хоногт нэг удаа
Дэвшин суралцах
Та бүхэн зөвхөн Япон хэл биш Японы соёл, ёс заншил, технологийг сонирхож байгаа болов уу. Күдан Япон хэлний сургууль оюутнуудаа төгсөөд Японы их дээд сургууль болон мэргэжлийн сургуульд элсэн орох боломжийг хангахын тулд тайлбар уулзалт зохиох, зөвөлгөө өгөх, шалгалтанд бэлдүүлэх зэргээр идэвхтэй дэмжин ажилладаг.
Эхлээд өөрийн биеэр судалж танилцан орохыг хүсч буй сургуулиа сонгоцгооё. Ямар нэг бэрхшээлтэй зүйл тулгарвал хэзээд бид танд зөвлөж дэмжихэд бэлэн байх болно.
