Күдан Японы Соёлын Институтийн Япон хэлний сургууль  >  Ангиуд

Дэвшин суралцах, Ерөнхий Япон хэлний анги

Японы нийгэмд бүрэн хүлээн зөвшөөрөгдөх "унших, бичих" чадварыг эзэмшүүлэхэд голлон анхаарч унших, бичих, ярих, сонсох 4 чадварыг хөгжүүлнэ.
Япон хэлний түвшин тогтоох шалгалт болон Японд суралцах шалгалт өгч их, дээд сургууль, мэргэжлийн колледжид элсэн орох хүсэлтэй оюутнууд болон ханз сурахыг хүсч буй оюутнуудад дараах ангийг санал болгож байна. Мөн Япон хэлний түвшин тогтоох шалгалтын 1-р түвшинд тэнцсэн оюутнуудад зориулан тухайн үеийн суралцахыг хүсэгчдийн тоо болон суралцах хугацаанаас хамааран гүнзгий түвшний анги нээж болох тул та заавал бидэнтэй холбогдоорой.
Манай институтын оюутнуудын хувьд энэ ангийг сонгоогүй тохиолдолд хичээлээс гадуурх хөтөлбөрт оролцох завгүй, төгсөлтийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй болох магадлалтай тул энэ ангийг сонгохыг санал болгож байна.

Ангилал хичээлийн кино

Хуваарь

  • Үндсэн цаг 13 : 30  ~  17 : 00
    *Ангийн тоо болон хугацаанаас хамаарч үдээс өмнө( 9 : 10 ~ 12 : 40 )хуваарилагдаж болно.
  • Курс эхлэх хугацаа: 4 сар, 7 сар, 10 сар, 1 сар.
    * Анхлан суралцагчдаас бусад суралцахыг хүсэгчид дараах өдрүүдээс эхлэн элсэн орох боломжтой.
    * Энэ анги нь "хирагана, катакана анги"-ийг дуусгаад үргэлжлүүлэн сурах боломж бүхий сургалтын хөтөлбөртэй.
  • Сурч болох хамгийн богино хугацаа:  2 долоо хоног.

Хирагана, катакана анги

Япон хэлийг анхлан суралцагчдад зориулсан анги юм. Хирагана, катаканаг унших, бичих аргаас эхлэн шууд ашиглагдах харилцан яриа, тэмдэг нэр, үйл үг зэргийг заана.
*Энэ ангийг дуусгаад "Дэвшин суралцах, ерөнхий Япон хэлний анги"-д үргэлжлүүлэн сурах боломжтой.

Ангилал хичээлийн кино

Хуваарь

  • 20 хичээл/долоо хоног(3~4 долоо хоног/тухайн хугацаанаас хамааран өөр байна)
  • Үндсэн цаг 9:10 ~ 12:40(Үдээс өмнө хичээллэх)

Ярианы Япон хэлний анги

Энэ анги нь ярианы хичээлээр өдөр бүр идэвхтэй хичээллэх хүсэлтэй хүмүүст зориулсан анги болно. Үгийн баялагийг нэмэгдүүлэхийн тулд үгсийн сан, цэвэр Япон хэлээр ярьж сургахын тулд дүрмийн хичээл тус тус орно. Түүнчлэн Японы нийгэм болон соёлын талаар ойлголт өгөх үүднээс хичээлийн хөтөлбөртөө тусгасан.

Ангилал хичээлийн кино

Хуваарь

  • Курс эхлэх хугацаа:1 сар, 4 сар, 7 сар, 10 сар.
  • Элсэн орох боломжит өдрүүд:  Долоо хоног болгоны Даваа гариг (Анхлан суралцагчдаас бусад)
  • Цаг 9: 10  ~  12 :40  20 хичээл/долоо хоног
  • Сурч болох хамгийн богино хугацаа:  2 долоо хоног

Холидэй анги

Curso vacacional

Энэ анги 3~7 долоо хоногийн хугацаатай ба Японд хэлний бэрхшээлгүйгээр ажиллаж амьдрахад шаардлагатай өдөр тутам хэрэглэгдэх харилцан яриа болон Японы соёл, ёс заншлыг танхимын сургалт болон хичээлээс гадуурх хөтөлбөр, танилцах аялал зэргээр дамжуулан зааж сургана.
Тус сургуульд бүртгэлтэй хост гэр бүлийг танилцуулж байрлах газрыг зуучилна. Богино хугацаанд ч гэсэн сургууль дээр болон хост гэр бүлтэйгээ Япон хэлээр ярилцах боломж их байх тул таны мэдлэг чадвар бодитоор дээшилнэ.

дээж хуваарь

1 дэх долоо хоног
Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба Ням
Үдээс
өмнө
Танилцах
хичээл
4 цаг хичээл 4 цаг хичээл 4 цаг хичээл 4 цаг хичээл

Танилцах аялал
Sea Paradise &
Yokohama

Япон айлд зочлох
эсвэл найз нөхөдтэйгээ
чөлөөт цагаа өнгөрөөх

Үдээс хойш Одайба Япон хүмүүстэй
харилцах
Токио цамхаг
2 дэх долоо хоног
Үдээс
өмнө
4 цаг хичээл 4 цаг хичээл 4 цаг хичээл 4 цаг хичээл 4 цаг хичээл

Танилцах аялалХаконэ

Япон айлд зочлох
эсвэл найз нөхөдтэйгээ
чөлөөт цагаа өнгөрөөх

Үдээс хойш Кимоно өмсөж
хичээл
Япон хүмүүстэй харилцах  
3 дэх долоо хоног
Үдээс
өмнө
4 цаг хичээл 4 цаг хичээл 4 цаг хичээл 4 цаг хичээл 4 цаг хичээл

Танилцах аялал
Токио Диснейланд

Япон айлд зочлох
эсвэл найз нөхөдтэйгээ
чөлөөт цагаа өнгөрөөх

Үдээс хойш Эдо Кирико   Япон хүмүүстэй харилцах Хүүхэлдэйн
кино
4 дэх долоо хоног
Үдээс
өмнө
4 цаг хичээл

Нара, Кёто, Оосака аялал
(Universal Studio Japan)

Үдэлтийн хүлээн авалт
Буцах
   
Үдээс хойш  

Copyright © Күдан Японы Соёлын Институтийн Япон хэлний сургууль  2024 All Rights Reserved.