Күдан Японы Соёлын Институтийн Япон хэлний сургууль  >  Хичээлээс гадуур хөтөлбөр, Соёлын солилцооны арга хэмжээ, Японд байрлах

Хичээлээс гадуур хөтөлбөр

Intensive Course

Күдан Японы Соёлын Институтийн Япон хэлний сургууль нь гадаад оюутнуудаа Токио диснейланд, Камакура, Никко, Хаконэ руу аялуулахаас гадна сумо үзэх, крисмас парти зохиох, кимоно өмсөх хичээл зэрэг Японы соёлтой танилцах олон олон боломжийг олгодог.

Хичээлээс гадуурх хөтөлбөр


Соёлын солилцооны арга хэмжээ

Intercambio cultural

Манай сургууль гадаад оюутнуудтай ч багш нараас өөр Япон хүн байхгүй. Хэл сурч буй гадаад оюутнуудын хувьд үе тэнгийн Япон найзтай болох амаргүй. Японд ирэн суралцаж байгаа ч Япон найзтай болж чадалгүй буцна гэдэг маш харамсалтай хэрэг боловч бодит байдал дээр ийм оюутнууд олон байдаг бололтой.
Кудан Япон хэлний сургууль оюутнуудаа суралцаж байх хугацаандаа ахлах сургуулийн сурагчдад ахлах сургуулийн найз, их сургуулийн оюутанд их сургуулийн найз, ажиллаж буй хүмүүсийг мөн үе тэнгийн найзтай болгох үүднээс Япон хүмүүстэй харилцах соёлын солилцооны арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал ахлах сургууль, их дээд сургуулиудаар танилцах аялал, хоол, барбекю, тоглоом тоглох, чөлөөт сэдвээр ярилцах, цанаар гулгах, боулинг тоглох, спортын тэмцээн уралдаан зохиох, цайны урлагийн хичээл, бийрийн хичээл зэрэг төрөл бүрийн арга хэмжээ зохион явуулдаг.


Японд байрлах

Япон айлд байрлах (home stay)

Home stay

Япон айлд байрлах нь Япончуудын амьдрал аж байдал, соёлыг хост гэр бүлээсээ шууд суралцан Япон орны тухай ойлгож мэдэх маш том боломж юм. Мөн хост гэр бүлтэйгээ ихэвчлэн Япон хэлээр ярих учир хэлний мэдлэг хурдан хугацаанд сайжрах нь тодорхой. Манай сургуульд 350 гаруй хост гэр бүл бүртгэлтэй байдаг ба гадны улс орноос өөрийн гэр бүлийн нэг гишүүний хувиар таныг хүлээж авахдаа маш таатай байх болно. Бүртгэлд байгаа хост гэр бүлийг тус сургуулийн ажилтнууд өөрийн биеэр хүрэлцэн очиж нарийн шалгасны үндсэн дээр сонгосон болно.

Гэст хаус

Dormitorios Privados

"Зочны өрөө зэрэг дундын эзэмшлийн хэсэгт бусад байрлаж буй хүмүүстэй харилцах, яриа өрнүүлэх боломжтой", "гал тогоо, ариун цэврийн өрөө, ванны өрөөг дундаа ашиглах", "хамт байрлах өрөөний найзтай байх" зэргийг онцолж болно. Зочид буудал шиг өрөө болгонд ариун цэврийн болон ванны өрөөгүй, дундаа ашиглах зориулалттай байж болно. Байрлах үнээ сар сараар тогтоосон гэст хаус байхад түрээсийн байр шиг удаан хугацаагаар байрлаж болох гэст хаус ч бий.

Copyright © Күдан Японы Соёлын Институтийн Япон хэлний сургууль  2024 All Rights Reserved.